Looking For Anything Specific?

ads header

Интернет ашиглан хэрхэн үнэгүй факс илгээж болох вэ?

 


Факсаар бичиг баримт явуулах хэрэг их гардаг. Факсын аппарат байхгүй үед яах хэрэгтэй вэ? Та үүнд санаа зовох хэрэггүй. Танд интернет болон Chrome интернет браузер байхад л болох юм. Интернетээр хэрхэн үнэгүй факс илгээх аргыг алхам алхамаар нь тайлбарлаж өгье. 
Үүний өмнө илгээх файлаа сканердан *jpg зургийн файл, эсвэл *pdf бичгийн файлаар хадгалсан байх ёстой. Мөн Chrome браузердаа Google ID-аараа нэвтэрч орсон байх хэрэгтэй.

1. Илгээх файлаа бэлэн болгож, Chrome браузераа татаж суулгаад Google ID-аараа нэвтэрч орсон бол эхлээд Chrome дээрээ доорх линкийг нээн "hellofax" хэмээх аппликэшнийг татаж авч суулгана.


2. Линк руугаа орсоны дараа "Add to Chrome" товчийг дарна.


3. "Add an app" нэмэх товчийг дарна.


4. Аппликэшнээ татаж суулгасны дараа Chrome дээрээ доорх зураг дээрх шиг шинэ цонх нээгээд "Apps" товчийг дарна. Эсвэл татаж суулгасны дараа шууд Chrome apps хэсэг руу шилжиж орж болох юм. chrome://apps/


5. Chrome apps руу орохоор Hellofax аппликэшн суусан байгаа нь харагдах бөгөөд дээр нь дарж орно.
 

6. Өөрийн хүссэн ID-аараа нэвтэрч болох бөгөөд ихэвчлэн Google ID-аараа нэвтэрч ордог.


7. Allow товчийг дарж нэвтрэх ажиллагааг зөвшөөрнө.



8. Fax Document хэсгийг дарж орно.


9. Нэвтэрч ороод Англи болон солонгос хэлнээс сонголт хийж болно. Эсвэл шууд "Send a Fax" товчийг дарна.


10. Add file, эсвэл upload files товчийг дараад илгээх файлаа сонгож оруулна. Зураг дээрх шиг таны оруулсан файл доор нь харагдах бөгөөд шалгаж хараад Next товчийг дарна.



11. Файлаа илгээхээсээ өмнө доор нь байгаа Edit and Sign товчийг дарж ороод доорх зураг дээрх шиг цонхыг нээж факсаар илгээх файл болон гарын үсгээ засаж болох бөгөөд шалгасны дараа next товчийг дарна.



12. Факс хүлээн авах утасны дугаар, эсвэл имайл хаягаа оруулаад илгээх Send товчийг дарна. Утасны дугаарыг оруулахдаа өмнө нь улсын кодыг нэмж өгнө.


Танд тус болно гэж найдаж байна. Дараагийн удаад гар утасны аппликэшнаар факс хэрхэн илгээх талаар мэдээ оруулна аа. Баярлалаа.

댓글 쓰기

0 댓글