Солонгосчуудын уудаг Омижа цайны түүхий эд болох жижиг улаан жимс нь "чихэрлэг, исгэлэн, гашуун, шорвог, халуун ногоотой" гэсэн 5 төрлийн амттай байдаг тул омижа буюу таван амтат үр жимс хэмээн нэрлэгджээ. Эдгээр 5 амтнаас исгэлэн амт нь хамгийн хүчтэй мэдрэгддэг бөгөөд омижа жимсийг 8~9 сард хар улаан өнгөтэй болж боловсрохоор нь хурааж аваад цай болон архинд хийж уудаг байна.
<Омижа цайны ашиг тус>
1. Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх.
Омижа цай нь сихандрин агуулдаг. Энэхүү найрлага нь амьсгалын замын эрхтэнүүдэд маш сайн нөлөө үзүүлдэг. Ялангуяа ханиалгыг зогсооход туслан, бие дэх салстыг задлах зэргээр ханиад, астма, уушигны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхэд тусалдаг.
2. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх.
Омижа цайг ууснаар гомисин, алимны хүчил, нимбэгийн хүчил, цитрус зэрэг олон найрлага нь биед шингэж, цусны даралтыг хэвийн болгон, зүрхийг эрүүлжүүлэх, улмаар зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
3. Элэгний эрүүл мэндийг сайжруулах.
Омижа цай нь сихандринаар баялаг бөгөөд элэгний үйл ажиллагаа муудахаас сэргийлж, элэг үүргээ сайн гүйцэтгэхэд нь тусалдаг.
4. Ядаргаа тайлах.
Омижа цайнд В витамин ихээр агуулагддаг бөгөөд энэ нь бидний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг. Мөн адаптоген найрлагын үр нөлөөг улам сайжруулснаар ядаргаа тайлахад маш сайн нөлөө үзүүлдэг гэнэ.
5. Нүдний эрүүл мэндийг сайжруулах.
Омижа цай нь нүдний ядаргаа тайлж, хараа муудахаас сэргийлдэг тул нүдний эрүүл мэндэд тустай гэдэг.
6. Бусад ашиг тус.
Омижа цай нь оюун ухаан, биеийг тогтворжуулах замаар нойргүйдэл, мэдрэлийн мэдрэмтгий байдал, толгой эргэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тустай бөгөөд анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг сайжруулахад маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн зөнөх өвчинөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
<Омижа цайны гаж нөлөө>
Омижа цайг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл халуун төрлийн биетэй хүн халуун шинж чанартай омижа цайг уувал сөрөг үр дагавар гарч болно.
<Омижа цайг бэлтгэх арга>
Омижа цайг халуун усаар найруулвал маш гашуун, исгэлэн амттай болдог тул ихэвчлэн хүйтэн усаар найруулдаг.
1. Хатаасан омижа жимсийг алимны цуутай усанд түр хийж сайтар угаана.
2. Саванд омижа (25гр) хийж, цэвэршүүлсэн буюу цэвэр (1.5л) ус нэмээд бүтэн нэг өдөржин исгэнэ.
3. Цэвэр даавуугаар иссэн усыг шүүж авна.
Tip: Зөгийн бал, эсвэл элсэн чихэр нэмж уувал илүү амттай болдог.
0 댓글