Looking For Anything Specific?

ads header

Сүүний уураг

Ангир уураг

Үхэр тугалласнаас хойших 4-10 хоног доторх сүүг нь ангир уураг хэмээн нэрлэдэг. Үхрийн ангир уурагт IgG, lgM, lgA болон IGF, EGF, NGF зэрэг эсрэг бие их хэмжээгээр агуулагддаг бөгөөд эдгээр нь яс, булчин, мэдрэл, мөгөөрсийг бий болгох, хадгалах, сэргээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эсрэг бие иммуноглобулин G буюу IgG илүү ихээр агуулагддаг байна.

Ангир уургийн бэлдмэл

Ангир уургийн бэлдмэлийг Шинэ Зеландын бэлчээрийн маллагаатай саалийн үнээний сүүнээс гарган авч, үйлдвэрлэдэг бөгөөд уг сүү нь үнээ тугалсаны дараах 24-72 цагийн дотор гаргаж авч бэлтгэдэг. Уг бэлдмэл нь биед хурдан үйлчилж, ясны хөгжлийг дэмждэг төдийгүй дархлалын систем болон биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг сайжруулж, амьдрах чадварыг нэмэгдүүлдэг.

 Манай компаниас дараах 2 төрлийн сүүний ангир уургийн бэлдмэлийг борлуулж байна.
  1. Supex сүүний уураг: 77,000вон
  2. Сүүгийн уургийн чихэр 80: 49,500вон
Сүүний уураг нь:
  • Дархлааг дэмжинэ.
  • Уураг буюу protein-аар хангана.
  • Булчинг бий болгоно.
  • Тэжээл өгнө: Хүүхдийн өсөлт дэмжин, архаг ядаргааг тайлж, арьсны өвчин, ясны сийрэгжилт, үе мөчинд сайн нөлөөг үзүүлдэг.
KeveMongolia

Солонгос дотроо захиалга авч байна.

Холбоо барих утас: 010-2296-4632 (мсж илгээнэ үү)


Иммуноглобулин гэж юу вэ?

    Иммуноглобулиныг эсрэг бие гэж нэрлэдэг бөгөөд цусны цагаан эс нийлэгжүүлдэг гликопротейны молекулууд юм.
    Тэдгээрийн үндсэн үүрэг нь хүний биед нэвтрэн орж ирсэн бактери, вирүс зэрэг өвчин үүсгэгчийн эсрэгтөрөгчтэй харилцан үйлчилж тэдгээрийг нядлах, биеэс зайлуулах дархлааны хариу урвалд оролцдог байна.
Иммуноглобулины бүтцийн 82 – 96% нь уураг, 4 – 18% нь нүүрс-уснаас тогтдог.
Иммуноглобулины бүтцийн үндсэн нэгж нь хүнд болон хөнгөн гинж бөгөөд ойролцоогоор 160 кД молекул жинтэй. Хүнд болон хөнгөн гинжүүд нь хувьсамхай (Fab) болон тогтмол (Fc) хэсгүүдтэй ба хүнд, хөнгөн гинжүүд хоорондоо дисульфидын холбоогоор холбогдож иммуноглобулины молекулын Ү – хэлбэрт бүтцийг үүсгэнэ.
Иммуноглобулины хүнд гинж ийлдэс судлалын хэв шинжээрээ 5 янз (γ, μ, α, ε, δ) байдаг бөгөөд аль серотипийг агуулж байгаагаар нь:
  • IgG (хос γ – гамма гинж агуулсан)
  • IgM( хос μ – мю гинж агуулсан)
  • IgA (хос α – альфа гинж агуулсан)
  • IgE (хос ε – эпсилон гинж агуулсан)
  • IgD (хос δ – дельта гинж агуулсан) гэж тус тус нэрлэдэг.
Ийлдсийн нийт уургийн 20 орчим хувийг иммуноглобулин эзэлдэг.
Мөн шээс, шүлс, эхийн сүүгээр иммуноглобулинууд нь ялгарч байдаг.






댓글 쓰기

0 댓글