Ялангуяа олон жирэмсэлж байсан болон анхны жирэмсэний үед зулбах магадлал өндөр байдаг бөгөөд эмэгтэйчүүд нас ахисан хойноо жирэмслэх болсон нь зулбалтын эзлэх хувь ихсэхэд ихээр нөлөөлж байна. Эмэгтэйчүүд оройтсон үедээ буюу 30 насны дундаас 40 насны эхэн үе хүртлэх хугацаанд жирэмслэх нь эрсдэл өндөртэйд тооцогдож, зулбалтын хувь хэмжээг ихэсгэх шалтгаан болдог.
Жирэмсэний эхэн үед зулбах магадлал хамгийн их байдаг. Бодит байдал дээр ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдэж амжаагүй байхдаа зулбах тохиолдол нэлээн гардаг тул энэ талаарх мэдээллийг оруулъя гэж бодлоо.
Жирэмсэний эхний 20 долоо хоног дотор ураг эхийн биеэс гарахад хүрч, жирэмслэлт зогсохыг зулбалт гэнэ.
Нийт зулбалтын 80% нь жирэмсэний эхний үед буюу ихэвчлэн жирэмсэний 12 долоо хоногтой дотор тохиолддог байна. Зулбалтын шалтгааныг одоохондоо тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд маш олон шалтгаан нөлөөлсөн байж болдог.
Нийт жирэмсэн эхчүүдийн 10-15% нь зулбадаг гэсэн тооцоо байдаг ч бодит байдал дээр түүнээс ч их байх магадлалтай юм. Зулбах шинж тэмдгийг эрт илрүүлж чадвал яаралтай эмчилгээ хийлгэж тогтоож болдог. Гэвч ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүй байх үедээ болон эмчийн хяналтанд ороогүй байхад нь зулбалт ихээр явагддаг нь харамсалтай.
Жирэмсэний эхний 7-9 долоо хоногтойд зулбалт хамгийн их тохиолддог. Үүнээс 80-90% нь ургаас шалтгаалдаг байна.
Солонгос улсад жирэмсэний 6 долоо хоногтой орчимд эмэгтэйчүүдийн эмнэлэг орж эхо оношилгоогоор ургийн хэмжээ болон зүрхний цохилтыг сонсож болдог бөгөөд 8 долоо хоног хүрсэний дараа томоохон төрөх эмнэлэгт очин албан ёсоор хяналтанд орох боломжтой болдог.
Эхний үзлэгээр ургийн зүрх цохилж байсан боловч үүний дараа ургийн зүрх зогсох тохиолдол нийт зулбалтын 2% орчимыг эзэлдэг.
Жирэмсэний эхний сарууд дахь зулбалт нь ихэвчлэн эхээс шалтгаалдаггүй бөгөөд ургийн цус задрах эмгэгээс болох тохиолдол, ихэр болон олон ураг байгаагаас бойжиж чадахгүй байх тохиолдол, ургийн ус, эхэс, хүй зэрэг ургийн орчин зэргээс шалтгаалах тохиолдол их байдаг.
Мөн хромсомд асуудал үүсэх үед үүнийг мэдрэн зөн совингоороо зулбах тохиолдол байдаг бөгөөд гормоны тэнцвэргүй байдал, фиброз, вирус болон бактерийн халдвар бас нөлөөлдөг.
Эхнэр, нөхрийн цусны бүлгийн таарамжгүй байдал бас нөлөөлж болдог. Нөхрийн цус дарангуйлснаар биед эсэргүүцэл үүсч, улмаар ургийг дарангуйлах тохиодол гардаг.
Зулбалт нь цус гарах болон өвдөлтөөр мэдрэгддэг. Харин жирэмсэний эхний 3 сар дотор, үүнээс 7-8 долоо хоногтойд ихэвчлэн өвдөлт ихээр мэдрэгддэггүй бөгөөд ойролцоогоор 5 хоног орчим сарын тэмдэг ирж байгаа мэт хар хүрэн өнгийн цус гардаг байна.
4 сартайгаас хойших зулбалт нь төрөхтэй адил өвдөлт өгдөг ба жирэмсэний эхний саруудад хэвлийн доод хэсэгт өвдөлт төвлөрдөг бол жирэмсэний сарын тоо ихсэх тусам умайн хэмжээ томордогоос шалтгаалан өвдөлтийн талбай мөн ихэсдэг байна.
Өвдөлт байгаа тохиолдолд ямар нэг хэмжээгээр зулбалт явагдаж байна хэмээн үзэж болох бөгөөд, ялангуяа сарын тэмдгийн өвдөлттэй төстэй байх тусам яаралтай эмчилгээ хийлгэх нь чухал юм.
Мөн цус гарах болон өвдөлт өгөхийн өмнө ургийн ус задарч гадагшлах тохиолдол ч үүсч болно.
Дотор муухайрч, ихээр бөөлжиж байвал мөн анхаарах хэрэгтэй. Хорлого ихтэй байх тусам зулбах магадлал багасдаг ч тоохгүй орхиж болохгүй юм. Удаан хугацаанд бөөлжих хэмжээний хордлого ихтэй байвал эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Жирэмсэний эхний үеийн зулбалтын ангилал:
- Зуршил болсон зулбалт
Жирэмсэний 5 сар (20 долоо хоног) хүрсэн, ургийн жин 500г-аас дээш байх тохиолдолд зулбасан бол, мөн ийм байдлаар 3-аас дээш удаа давтан зулбавал зуршил болсон зулбалт гэж үздэг.
Үүний шалтгаан нь хэвийн бус хромсом, хэвийн бус гормон, хэвийн бус умай болон умайн амсар, умайн гажиг, дархлааны дутагдал, умайн миопати, согтуурах болон тамхи татах зэрэг байж болно.
- Тулгамдсан буюу завдсан зулбалт
Жирэмсэний эхний саруудад цус гарах болон өвдөлт мэдрэгдэх боловч умай дахь ураг амьд байж, тохирох эмчилгээг хийснээр ураг тогтон жирэмслэлт үргэлжилж болох магадлалтай үеийг тулгамдсан зулбалт гэж нэрлэдэг.
Үүний шалтгаан нь жирэмсэний гормон хангалттай хэмжээгээр ялгарч чадахгүй байх үед үүсч болдог бөгөөд жирэмсэн эхийн 10%-д тулгамдсан зулбалт илэрдэг. Энэ тохиолдол нь сарын тэмгийн мөчлөгийн үеэр цус гарч болох бөгөөд их хэмжээгээр биш бол санаа зовохгүй байж болох юм.
- Өсөлтгүй зулбалт
Жирэмсэний эхний саруудад умай дахь ураг амьгүй болж, цус гарах болон өвдөлт зэрэг зулбалтын шинж тэмдэг илрэхгүйгээр 1-2 сар орчим ураг умай дотор байсаар байх тохиолдлыг өсөлтгүй зулбалт хэмээн нэрлэдэг.
- Зайлшгүй зулбалт
Умайн амсар нээгдэн зулбахаас өөр аргагүй болсоноор үр хөндөж, зулбасны дараа нь умайд юм үлдээлгүйгээр сайн цэвэрлэж өгсөнөөр дараагийн өвчний уршиг гарахгүй.
Жирэмсэний эхний саруудад зулбахаас сэргийлэх арга
- Сэтгэл санааны аюулгүй байдал
Эхэс бүрэлдэн бий болох жирэмсэний эхний саруудад маш болгоомжтой байх хэрэгтэй. Их ядрах нь биеийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, цусны эргэлт мууддаг тул сайн амарч байх нь чухал юм.
- Дасгал хөдөлгөөнөө багасгах
Тохирох хэмжээний хөдөлгөөн хэрэгтэй боловч 35-аас дээш насныхан болон өмнө нь зулбаж байсан эхчүүд жирэмсэний эхний сарууддаа маш болгоомжтой байх хэрэгтэй юм.
- Бэлгийн хавьталтыг хязгаарлах
Жирэмсэний эхний саруудад бэлгийн хавьталтаас аль болох зайлсхийх нь зүйтэй юм. Эрэгтэй хүний үрийн шингэнд савыг агшаах бодис агуулагддаг бөгөөд хамгийн багадаа 11 долоо хоног хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх хэрэгтэй.
- Биеийн үндсэн дулаан
Жирэмсэний эхний саруудад зулбах өндөр магадлалтай бол өөрийн биеийн дулаанаа тогтмол үзэж байх хэрэгтэй юм.
Жирэмсэний эхний саруудад эхэс сайн бүрэлдээгүй байдаг тул маш болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа урьд нь зулбаж байсан болон нас ахисан жирэмсэн эх, ямар нэгэн суурь өвчинтэй байх зэрэг үед бүр илүү анхаарах хэрэгтэй бөгөөд тэглээ гээд хэтэрхий их санаагаа зовоох хэрэггүй юм. Сэтгэл санаагаа тайван байлгаж, өдөр тутмын амьдралдаа хичээл зүтгэл гарган анхаарч байх нь зүйтэй.
Жирэмсэний эхний саруудад анхаарах зүйлс
- Өндрөөс юм буулгах болон хүнд юм өргөхгүй байх.
- Угаалгын өрөө зэрэг хальтарч болох газар унахаас сэргийлэх.
- Их дэлгүүр болон ажил тарах, цуглах зэрэг хүн ихтэй газраас зайлсхийх.
- Тогтвортой дэглэм баримтлан хоногт 8-9 цаг унтаж амарч байх.
- Дулаан хувцаслаж, давсаг, хэвлийн доод хэсгээрээ даарахгүй байх.
- Оффист ажилладаг бол стрессдэхгүй байх.
- Жирэмсэний донтолт нь зулбалт үүсгэх аюултай тул давслаг болон чихэрлэг истант түргэн хоол ундыг хязгаарлах.
- Хэвлийн доод хэсгийн өвдөлт өгөх болон цус гарч байгаа тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлж оношлуулах.
- 3-4см-аас өндөргүй хавтгай ултай гутал өмсөх.
- Удаан зогсож ажиллах болон эвхэрч суухгүй байх.
- Заримдаа дасгал хөдөлгөөн хийж сэтгэл санаагаа тайвшируулах. Мөн уурлаж, хашгирахгүй байх хэрэгтэй.
- 1 цагаас дээш хугацаагаар жолоо барихаас сэргийлж, донсолгоотой замаар явахгүй байх.
- Ходоод гэдэс хямарснаар умай агшин үр зулбаж болох бөгөөд шингэн алдах болон өтгөн хатахаас сэргийлж зөв зохистой хооллох.
0 댓글