Looking For Anything Specific?

ads header

Солонгос хэлний дүрэм: -고 vs -면서 vs -다가 дүрмийн ялгаа


Солонгос хэлний -고; -면서; -다가 дүрмүүд нь бүгдээрээ 2 үйлдэл буюу 2 үйл үгийг холбох нөхцөлүүд юм. Тэгвэл эдгээр дүрмүүд нь хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг доорх 3 жишээгээр тайлбарлая.

Жишээ:

1.  V1 : 밥을 먹다.          : Хоол идэх.
    V2 : 텔레비전을 보다.  : Телевизор үзэх.


2.  V1 : 숙제를 하다.      : Даалгавраа хийх.
    V2 : 음악을 듣다.      : Хөгжим сонсох.


3.  V1 : 음악을 듣다.     : Хөгжим сонсох.
    V2 : 걷다.               : Алхах.

  • -고

Энэхүү дүрэм нь "үйлдэл 1" буюу V1-ийг хийж дуусгаад дараа нь "үйлдэл 2" буюу V2-ийг хийх үед хэрэглэнэ.


Жишээ:

    1. 밥을 먹 텔레비전을 봐요. Хоолоо идээд телевизор үзэв. 
           (Хоолоо идэж дуусчихаад дараа нь телевизор үзсэн.)

    2. 숙제를 하 음악을 들었어요. Даалгавраа хийчихээд хөгжим сонссон.

           (Даалгавраа хийж дуусчихаад дараа нь хөгжим сонссон.)

    3. 음악을 듣 걸었어요. Хөгжим сонсчихоод алхсан.

           (Хөгжим сонсож дуусчихаад дараа нь алхсан.)


  • -면서

Энэхүү дүрэм нь "үйлдэл 1" буюу V1-ийг хийж байхдаа "үйлдэл 2" буюу V2-ийг зэрэг хийх үед хэрэглэнэ.


Жишээ:

    1. 밥을 먹으면서 텔레비전을 봐요. Хоолоо идэнгээ телевизер үзсэн. 
           (Хоолоо идэж байхдаа телевизор үзсэн.)

    2. 숙제를 하면서 음악을 들었어요. Даалгавраа хийнгээ хөгжим сонссон.

           (Даалгавраа хийж байхдаа хөгжим сонссон.)

    3. 음악을 들으면서 걸었어요. Хөгжим сонсонгоо алхсан.

           (Хөгжим сонсож байхдаа зэрэг алхсан.)


  • -다가

Энэхүү дүрэм нь "үйлдэл 1" буюу V1-ийг хийж байгаад арай дуусгалгүй "үйлдэл 2" буюу V2-ийг хийх үед хэрэглэнэ.


Жишээ:

    1. 밥을 먹다가 텔레비전을 봐요. Хоолоо идэж байгаад телевизер үзсэн. 
           (Хоолоо идэж дуусгалгүй орхиод телевизор үзсэн.)

    2. 숙제를 하다가 음악을 들었어요. Даалгавраа хийж байгаад хөгжим сонссон.

           (Даалгавраа хийж дуусгалгүй орхиод хөгжим сонссон.)

    3. 음악을 듣다가 걸었어요. Хөгжим сонсож байгаад алхсан.

           (Хөгжимөө сонсож дуусгалгүй орхиод алхсан.)



댓글 쓰기

0 댓글