Looking For Anything Specific?

ads header

Солонгос хэлний дүрэм: -고 vs -아/어/여서 дүрмийн ялгаа




  • -고

1) Үйл үг/тэмдэг нэр +  - – ‘ба, болон, бөгөөд’ :  Төстэй хоёр өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбох нөхцөл.

미나 씨는 예쁘고 친절해요. Мина нь хөөрхөн бөгөөд сайхан ааштай.
날씨가 춥고 눈이 많이 와요.  Цаг агаар хүйтэрч цас их оров.
민호 씨는 의사이고 민호 씨 아내는 선생님이에요.   Минху нь эмч бөгөөд Минхугийн эхнэр нь багш юм.

2) Үйл үг + - ‘-аад4, тэгээд’ : Хоорондоо огт хамааралгүй хоёр өгүүлбэрийг холбон үйл хөдлөлийн цаг хугацааны дарааллыг илэрхийлнэ. Тэгээд дараа нь тэгсэн гэдэг утгаар.

보통 게임을 하고 잠을 자요.  Ихэвчлэн тоглоом тоглоод унтдаг.
밥을 먹고 텔레비전을 봤어요.  Хоолоо идээд телевизор үзсэн.
청소하고 설거지했어요.  Цэвэрлэгээ хийгээд аягаа угаасан.
음악을 듣고 영화를 볼 거예요.  Хөгжим сонсоод кино үзнэ.
음식을 만들고 청소할 거예요. Хоолоо хийгээд цэвэрлэгээ хийнэ.
선물을 사고 집에 왔어요. Бэлэн худалдаж аваад гэртээ ирсэн.
친구를 만나고 영화를 볼 거예요. Найзтайгаа уулзаад кино үзнэ (найзтайгаа хамт үзэхгүй).

  • -아/어/여서

1) Үйл үг/тэмдэг нэр + -아/어/여서 – "-аас болж (шалтгаан+үр дүн)" : Энэ нь мөн адил 2 өгүүлбэрийг холбох нөхцөл бөгөөд хоорондоо хамаарал бүхий үйлдлүүдийн талаар ярихад ашигладаг. Арын өгүүлбэр нь цагаар хувирах бөгөөд захирах хүсэх, санал болгох өгүүлбэр байж болохгүй. 

일찍 일어나서 피곤해요.   Эрт боссоноос болж ядарч байна.
피곤해서 커피를 많이 마셨어요.   Ядраад байсан болохоор кофе их уучихлаа.
커피를 많이 마셔서 잠을 못 잤어요.  Кофе их ууснаас болж унтаж чадаагүй.
잠을 못 자서 피곤해요.  Сайн унтаагүй болохоор ядраад байна.

피곤해서 일찍 집에 가세요. (X) => 피곤하니까 일찍 집에 가세요. (O)

=> Арын өгүүлбэр нь захирах хүсэх, тушаах өгүүлбэр байж болохгүй.

2) Үйл үг + -아/어/여서 – Энэ нь мөн хоёр өгүүлбэрийг холбох нөхцөл бөгөөд эхний үйлдлээс дараагийн үйлдэл шалтгаалсан, эсвэл өмнөх өгүүлбэрийн нөхцөл байдалд дараагийн өгүүлбэрийн үйлдэл үйлдэгдсэн гэсэн утгыг илэрхийлнэ. Монгол хэлний "-аад4, тэгээд тэгсэн" гэсэн утгатай дүйцнэ. 

일찍 일어나서 운동했어요.  Өглөө эрт босоод дасгал хийсэн.
앉아서 이야기해도 돼요. Сууж байгаад ярилцаж болно.
누워서 텔레비전을 보지 마세요. Хэвтэж байгаад телевизор үзэж болохгүй.
불고기를 만들어서 (불고기를) 먹었어요. Үхрийн мах шараад (махыг) идсэн.
학교에 가서 (학교에서) 공부했어요. Сургууль руугаа очоод (сургууль дээрээ) хичээлээ хийсэн.


친구를 만나서 (친구하고) 영화를 봤어요. Найзтайгаа уулзаад (хамт) кино үзсэн (найзтайгаа хамт кино үзсэн).
* 친구를 만나 영화를 봤어요.  Найзтайгаа уулзаад (дараа нь) кино үзсэн (ганцаараа кино үзсэн).


선물을 사서 (그 선물을) 친구한테 줬어요.  Бэлэг худалдаж аваад (тэр бэлгээ) найздаа өгсөн.
* 선물을 사 친구를 만났어요. Бэлэг худалдаж аваад (дараа нь) найзтайгаа уулзсан.


Үр дүн:
-고 : Хоорондоо хамааралгүй үйлдлүүдийн дарааллыг илэрхийлнэ. 
-아/어/여서 : Хоорондоо хамааралтай үйлдлүүдийг дарааллаар нь холбоно. 

댓글 쓰기

0 댓글