Looking For Anything Specific?

ads header

БНСУ-д нэвтрэх визний төрөл




Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-аас олгох ВИЗНИЙ ТӨРӨЛ 

Ангилал

Хамрагдах нөхцөл

Богино хугацааны виз (90 хоногоос доош)

Олон
удаагийн виз

90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес зэрэг зорилгоор 1 жилд 3-аас дээш удаа БНСУ-д зорчих шаардлагатай иргэн олон удаагийн виз мэдүүлэх нөхцлийг хангасан тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.

Хөнгөвчилсөн нөхцөл

90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ зэрэг зорилгоор БНСУ-д зорчих гэж байгаа иргэн хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой.

Хурал/арга хэмжээнд оролцох

(C-3-1)

Нөхөрсөг тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ, хуралд оролцох, соёл урлаг, энгийн сургалт, дадлага, шашны арга хэмжээнд оролцох, эрдэм шинжилгээний материал цуглуулах, үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх болон үүнтэй төстэй зорилгоор зорчих иргэд

Аялал жуулчлал/
хилээр нэвтрэх транзит
 (C-3-9)

90 хүртэлх хоногийн хугацаанд БНСУ-д аялах мөн орон нутгийн нисэх буудлаас өөр онгоцонд дамжин суух зорилгоор БНСУ-ын хилээр гарах гэж байгаа иргэд

Эмчилгээ
(C-3-3)

Гадаадаас өвчтөн урих эрх бүхий БНСУ-ын эмнэлгийн байгууллагаас уригдан виз олгох зөвшөөрлийн код авсан иргэн

Бизнес
(C-3-4)

Зах зээлийн судалгаа, ажил хэргийн харилцаа тогтоох, хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, хилээр оруулах/гаргах тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах, шалгах, ашиглах арга барилд сурах болон дээрхтэй адил төстэй зорилгоор богино хугацаанд зорчих иргэд

Урт хугацааны виз (91 хоногоос дээш)

Их дээд сургуульд сурах

(D-2-1, 2, 3, 4)

Мэргэжлийн сургуулиас дээш зэрэглэлийн боловсролын байгууллага мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад суралцах мөн судалгааны ажил хийх гэж байгаа иргэн

Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд сурах

(D-4-1)

Их дээд сургуулийн хэлний бэлтгэлд солонгос хэл сурах гэж байгаа иргэн

Гэрлэлтийн цагаачлал
 (F-6-1)

Хоёр улсын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулж, солонгос иргэнтэй гэр бүл болж хамт амьдрах зорилгоор Солонгос руу 90-ээс дээш хоногоор урт хугацаагаар оршин суухаар явах гэж байгаа Монгол улсын иргэн




Эх сурвалж: "Чингис Жоной" ХХК цахим хуудас 


댓글 쓰기

0 댓글