Looking For Anything Specific?

ads header

Жирэмслэж хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлийн хэрэглэх амин дэмүүд


1. Фолийн хүчил (Витамин В9)


Фолийн хүчил нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн зайлшгүй ууж хэрэглэх ёстой амин дэмүүдийн 1 бөгөөд жирэмслэх магадлалыг улам нэмэгдүүлж өгдөг. Мөн ургийн тархи, мэдрэлийн системийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэдгээс гадна ургийн бүх төрлийн хавсарсан өвчинөөс урьдчилан сэргийлдэг.  Жирэмсэн эхийн цусны эргэлтийг сайжруулж, өндөр даралтыг тогтворжуулахад тусладаг. 
Фолийн хүчлийг жирэмслэхээсээ 1-3 сарын өмнөөс, жирэмслэснээс хойш эхний 3 сард уух нь тохиромжтой бөгөөд нөхөртэйгөө хамт уувал бүр илүү дүнтэй. Жирэмслэхээсээ өмнө 400mcg-ээс дээш, жирэмсэлсний дараа нь 600-800mcg хэмжээтэйг уухыг зөвлөдөг. Гэхдээ фолийн хүчил дангаараа орсон бус витамин В6, В12 хамт орсонг нь сонгож уувал илүү үр дүнтэй байдаг. 

2. Төмрийн бэлдмэл


Жирэмсэний үед зайлшгүй хэрэгцээтэй амин дэмүүдийн нэг нь төмрийн бэлдмэл бөгөөд цус багадалтаас урьдчилан сэргийлнэ. Хэрвээ жирэмсэн эх цус багадалттай бол хүчил төрөгч болон амин тэжээлүүдийн дамжуулалт доголдож ураг хэвийн бойжиход хүндрэл үүсдэг. Гэвч төмрийн бэлдмэл нь ходоодыг өвчлүүлж, өтгөн хатаах эрсдэлтэй байдаг тул ихэвчлэн жирэмсэний 16 долоо хоногтойгоос хойш уух нь илүү тохиромжтой юм. Өтгөн хатаад бүр болохгүй байвал шингэн хэлбэрийнхийг нь ууж болно.

3. Витамин Д


Витамин Д нь эх болон ургийн ясны хөгжил, эрүүл мэндэд ихээхэн чухал хэрэгцээтэй амин дэмүүдийн нэг бөгөөд эх барихын төрөл бүрийн хавсарсан өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 

4. Ашигтай бактер


Ходоод гэдэсний дархлаа нь биеийн нийт дархлааны 80%-ийг эзэлдэг гэж үздэг. Үүнд ашигтай бактерын нөлөө их бөгөөд сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн ашигтай бактер ихээр хэрэглэх болсон. Үүний дотроос эмэгтэйчүүдийн ашигтай бактер нь жирэмсэн эхийг янз бүрийн бактерийн өвчлөл, халдвараас сэргийлж өгдөг. Түүгээр ч зогсохгүй, жирэмсэний үедээ тасралтгүй ууж хэрэглэвэл ургийн ходоод гэдэсний үйл ажиллагаанд ч сайн нөлөөг үзүүлдэг. Мөн төрсөний дараах сэтгэл гутрал, жирэмсэний үеийн чихрийн шижин, өндөр даралт зэргээс урьдчилан сэргийлж өгдөг. 

5. Кальц


Кальц нь ясны эрүүл мэндэд сайн нөлөөг үзүүлээд зогсохгүй жирэмсэний үеийн өндөр даралтнаас сэргийлж өгдөг. Жирэмслэхээс өмнө өдөрт 1000мг кальц уухыг зөвлөдөг ч жирэмслэсний дараа кальцийг сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хоол хүнсний хэлбэрээр нөхөх нь илүү тохиромжтой байдаг.

6. Омега - 3


Омега-3 нь DHA болон EPA хоёрын хослол бөгөөд цусны эргэлтийг сайжруулахад тусладаг. DHA нь ургийн тархины хөгжилд тусладаг бол EPA нь цусны эргэлтийг сайжруулж, умайн агшилтаас урьдчилан сэргийлж, ураг зулбахаас хамгаалж өгдөг. Гэвч жирэмсэний сүүлийн саруудад уух нь төрсөний дараа цус алдах эрсдлийг нэмэгдүүлэх талтай байдаг тул жирэмсэний дунд үедээ ууж байгаад зогсоох нь зүйтэй юм.








#жирэмсэн #жирэмсэн_эмэгтэйн_витамин #жирэмсэн_үед_уух_витамин

댓글 쓰기

0 댓글