Looking For Anything Specific?

ads header

Хорт хавдараас сэргийлэгч, байгалийн гаралтай "Гурван өнгийн ногоо"-ны жүүс


Хорт хавдар бол орчин үеийн хүн төрөлхтөний хамгийн том дайсан юм. Солонгос улсын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хорт хавдар байдаг. Харин Монгол улсын хувьд нийт нас баралтын ихэнх хувийг зүрх судасны өвчин эзэлдэг бол хорт хавдар удаах байрыг эзэлдэг гэсэн тооцоо байдаг.

Хорт хавдрын эсүүд эрүүл эсүүдийг өөрчилж хувиргах замаар үрждэг бөгөөд хорт хавдрын эсийн хамгийн таатай орчин нь биеийн дулаан бага байх, цусны исэлдэлт, хүчилтөрөгчийн дутагдал зэрэг юм. Хорт хавдрын эсийн онцлог нь хязгааргүйгээр өсөж үржин эд эрхтэнүүдийг гэмтээн сүйтгэх юм.

Гэсэн хэдий ч аз болоход бидний эргэн тойронд хавдрын эсийг дарангуйлж, устгах үйлчилгээг үзүүлэгч хоол хүнсний зүйлс оршин байдаг.

Солонгосын MBN ТВ-ийн "천기누설" буюу "Нууцыг тайлахуй" хэмээх нэвтрүүлэгт мэдрэлийн мэс заслын эмч Ким Жинь Муг оролцож, хавдрын эсүүдийг өлсгөж устгах үйлчилгээг үзүүлдэг байгалийн гаралтай "Гурван өнгийн ногоо"-ны жүүсийг танилцуулжээ.

Тэрхүү гурван өнгийн ногооны жүүсний орц нь бууцай, даливс, улаан лооль 3 юм.


Энэхүү гурван ногоог сонгох болсон шалтгаан нь бууцайны найрлага дахь хлорфилл, улаан лоолийн найрлага дахь ликопени, даливсын найрлага дахь лигнин болон инулин нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсооход дэм болоод зогсохгүй хорт хавдрын эсийн муу цус үүсгэх үйлдлийг хамтын хүчээр дарах үйлчилгээг үзүүлдэг байна.

Нэвтрүүлэгт оролцсон Ким Жинь Муг эмч дээрх 3 ногоогоор хийсэн жүүсийг өдөр болгон 1 удаа заавал ууж хэрэглэж байвал хорт хавдрын эсийг өлсгөж утсгахад тус болно оо хэмээжээ.

Бууцайны найрлага дахь хлорфилл, улаан лоолийн найрлага дахь ликопени, даливсын найрлага дахь лигнин болон инулин нь хүний биед ороод хорт хавдрын эсийн өсөлтийг дэмжигч глюкоз болон глутаминыг бууруулж, хорт хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг байна.

Нүүрс ус болон уургийг хэтрүүлэн хэрэглэх нь хавдрын эсийг үүсгэгч муу цусаар дамжигдан хавдрын эсийг улам өсгөж үржүүлэн, өөр эд эрхтэнд хавдрыг дамжуулан тараах гол шалтгаан нь болдог. Тиймээс энэхүү аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хавдрын эсийг өсөж үржихэд нь тусладаг эдгээр найрлагатай хоол тэжээлийг аль болох хэрэглэхгүй байж, хавдрын эсийг өлсгөж утсгах нь зүйтэй юм.

Тэгвэл хорт хавдрын эсийг дарангуйлагч тэрхүү "Гурван өнгийн ногоо"-ны жүүсийг хэрхэн бэлтгэх вэ?

Орц: Улаан лооль 1ш, бууцайны навч 2ш, хуруу хэрийн урттай даливс 1ш.

  1. Бүх ногоогоо тохирох хэмжээгээр хэрчинэ. Улаан лооль, даливс хоёрыг хальстай нь хэрэглэх бөгөөд 1 удаа буцалгаад болгож хэрэглэвэл ашигтай найрлага нь улам өтгөрч, биед шингэх чадвар нь улам нэмэгддэг.
  2. Бэлтгэсэн бүх орцоо холигчинд хийж сайтар буталснаар жүүс бэлэн болно.



Нэвтрүүлгийн бичлэг:



Жич: Даливс нь Евроазийн хойт нутгаас гаралтай, удвал цэцгийн овогт багтдаг хоёр наст ургамал бөгөөд англи нэр нь edible burdock юм. Үндэс нь 30-60см, иш нь 50-150см ургадаг бөгөөд 7 сард цэцгэлдэг хүйтэнд тэсвэртэй ургамал юм. Энэхүү ургамлын үндсийг нь хоол хүнсэнд хэрэглэдэг бөгөөд олон төрлийн өвчнийг анагаах үйлчилгээтэй байдаг. Тухайлбал, ходоод гэдэс, цусны эргэлт, чихрийн шижин, дархлаа сайжруулах антиоксидант үйлчилгээтэй юм.




댓글 쓰기

0 댓글